Амьдрах сайхан

2010-12-05 - Сайт нээдэг юм билүү гэж боджугаам би

Нээх гоё гэгээлэг өнгө төрхтэй сайт нээх юмсан гэж боддогын би. Гадаад дотоод өнгө үзэмж нь миний нүдэнд тод харагдаал байна. Хүн болгон өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх боломжтой тийм нэг сайт. Дуу хөгжим, зураг хөрөг, мэдээ мэдээлэл, чат энтэр гээл хүнд хэрэгтэй бүгд л байх юм л даа. Хүн болгон бичиж нийтлэх эрхтэй гэж би хэлсэн тэ. Гэхдээ эрх чөлөөтэй гээл хамаа намаагүй юм бичээл яваад байхгүй ш дээ. Элдвийн баба юм оруулвал би сануулга өгнө. Тэгээл болохгүй бол шууд устгаад явчихна гэжугаа. За тэгээд манай сайтад бүртгүүлсэн, бүртгэлтэй бүх хүмсүүд олон найзтай болно. Сайхан уулзалдаан хийнэ. Баяр болгоныг бүгд хамтдаа тэмдэглэнэ. Гоё сайхан, хүнд хэрэгтэй мэдээлэл оруулсан хүнийг шалгаруулж шагнал гардуулна. Ер нь бол манай сайт чинь залуучуудын сайт байх юм л даа. 16-30 насны бүх хүн бүртгүүлж болно. Сайтаас өөрийнхөө заяаныхаа ханийг олж болж байна хэхэ. Нээрээ болно шд тиймээ хө. Сайхан даа сайхан. Энэ чинь миний мөрөөдөл. Хэзээ нэгэн цагт биелэнэ. Биелүүлэх ч болно. Заавал тийм нэг сайттай болно доо. Жоохон мөнгө л хэрэг болох байх даа. За тэгээд мөнгө байсан ч байхгүй ч тийм гоё мөрөөдл байхад, санаа байхад болно шд. Болгоно шд.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2010-12-07 -

Бичсэн: Золоо

Уугий: Билэгдэлтэй үг хэлсэнд их баярлалаа. Заавал биелэх болноо.

. Шууд холбоос

2010-12-06 - hi

Бичсэн: uugi

bodol bieledeg gesn tegheer bielenee.amjilt!

. Шууд холбоос

2010-12-05 -

Бичсэн: Золоо

Дадидо: Баярлав
Апшот: Тэгээрэй хө, би чаднаа хэхэ заавал чадна

. Шууд холбоос

2010-12-05 -

Бичсэн: upshot

гоё шүү гоё шүү гоё шүү , тэгээрэй би анхынхан блоггер байхыг хүсэж байна. Энэ блогмнд би 2007 онд мөрөө үлдээж байсан туршлагатай ккк. за амжилт хүсье чи чаднаа..

. Шууд холбоос

2010-12-05 -

Бичсэн: dadido

ойлгов

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax