Амьдрах сайхан

2011-01-03 - АББА-тай шинэ жил

Бүгдээрээ шинэ оноо сайхан тэмдэглэв үү? Яаж тэмдэглэв дээ. Би нь шинэ жилээ АББА-тай хамт тэмдэглэлээ. Ер нь би жил бүрийн шинэ оныг алдарт дөрвөлтэй хамт угтдаг юм шүү дээ. Бие нь хол байгаа ч сэтгэлээрээ хамтдаа байдаг юм даа бид нар хэхэ. Энэ шинэ жил ёстой гоё боллоо. Зурагтны суваг бүр дээр АББА. Хаана ч явсан АББА. Дэлгүүрт орсон ч АББА, машинд суусан ч фм-ээр АББА явж байна даа. Надад л сайн болж дээ. АББА-гаас салдаггүй хүнд сайхан л байна. 31-нд яг он солигдох мөчид би тэр дөрвийн дууг сонсоол. Happy new year happy new year гээл уянгалаал нээх гоё. Чихэнд наалдацтай, сонсголонтой сайхан дуу шүү. Энэ шинэ жил ч АББА-тай шинэ жил болсон доо. Хагас бүтэн сайнд дан АББА-ийн тоглолт яваал байсан. Би үзээл байсан. Сайхан л байлаа. Гоё ч байлаа. Би хэдэн сайхан дууг нь оруулъя гэж бодлоо. Та нарт сонирхолтой байх болов уу.

Энэ дуугаараа АББА нэрд гарч чадсан гэдэг. Сайхан дуу байна лээ.

Алдарт Мамма Миа киноны хамгийн гол дуу нь байна.

Энэ дуунд би дуртай.

Хөгжим таньдаа баярлалаа гэж. Аялгуулаг сайхан дуу шүү.

Хичнээн гоё дуу вэ?

Энэ АББА-ийн хамгийн алдартай дуу нь гэж би боддог шүү.

Мөнгө мөнгө мөнгө..... Юутай үнэн үгтэй дуу вэ?


. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax