Амьдрах сайхан

2010-12-08 - Миний ирээдүйд ажиллуулах сайтны тухайд

Сайттай болно гэж бодож байгаа гээд өмнөх бичлэгтээ хэлсэн. Тэгээд би өнөөдөр тэр сайтынхаа яг нарийн дүр зургийг яг нүдэнд харагдахаар бичиж үзлээ л дээ. Тэгсэн чинь харин нэг л их гоё болох юм шиг санагдаад. Бас хүмүүсийн сэтгэлд нийцэхээр юм шиг санагдсан. Миний хувьд бол тийм. Харин бусад нь юу гэж бодохыг Балхжав ах бид хоёр таашгүй ээ гэж. За за тоглох ч яахав. Та нарын саналыг сонсох гээл бичиж байгаам. Ерөнхийдөө бол сайтын маань үндсэн өнгө цайвар цэнхэр байх юм л даа. Эсвэл усан цэнхэр ч юм уу. Нэг тийм тэнгэрийн өнгөтэй байна. Өнгөний хувьд та нарын саналыг сонсоно оо. За тэгээд мэдээж блог үйлчилгээ байх ёстой. Дуу хөгжим байх ёстой. Мэдээ мэдээлэл байх ёстой. Тэр бол мэдээж ш дээ. Гэхдээ хэтэрхий муу муухай заваан мэдээллийг тавихгүй. Өөдрөг юм бүхнийг тавина. Чаат тавих хэрэгтэй юм болов уу гэж бас гайхшраад л байна. Чаатаар дамжуулж хэн нэгний нэр хүндийг гутааж доромжилж байгаагаас харахад бас хэрэггүй ч юм болвуу гээл бодоод байна. Яах ёстой вэ? Хэрэгтэй юм болвуу энэ чаат. Нээрээ өмнөх бичлэг дээр нэг юм бичихээ мартсан байна лээ. Админаар 16-20 насны залуусыг авна гэж бичихээ мартчиж. За нэмэх юм байвал нэмээрэй. Би ерөнхийд нь бичсэн шүү. Нэмэх юм байж магад. Саналаа хэлээрэй. Хасах юм байвал хэлээрэй. Зад шүүмжилвэл шүүмжлээрэй. Хөрөнгө оруулах, туслаж дэмжих хүн байвал миний хаалга үүд нээлттэй шүү.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2010-12-15 - hi

Бичсэн: Зочин

2uula ene chigleleer hamtaray, nadaa goy goy sanaanuud zondoo bnaa. namaig messengertee add hiigeerei uugi123@yahoo.com

. Шууд холбоос

2010-12-10 -

Бичсэн: Тодбэх

Хийгээд үзэх хэрэгтэй. Банжигт байдаг хэдэн андууд маань нийлээд нэг сайт нээсэн. Одоо бол бас ч овоо сайн сайтуудын нэг Шударга.мн гэгдээд л явж байгаа. Блогчид сайт ажиллуулах туршалага суусан байдаг учраас амжилт олох магадлал өндөр шүү.

. Шууд холбоос

2010-12-09 -

Бичсэн: Золоо

Чаатны хэрэг байхгүй гэж үзээд байгаам л даа. Гэхдээ бусад хүмсүүд юу гэхийг нь бас сонсъё гэж би бодоод байна. Харин тэр блог үйлчилгээ чинь миний аль дээрийн мөрөөдөл байхгүй юу. Тэр байхгүй бол ирээдүйд сайт нээх хэрэг байгаа ч юм уу даа. Гэхдээ энэ миний бодол. Бусад хүмүүс юу гэж бодож байгааг сонсмоор байна.

. Шууд холбоос

2010-12-09 - hi

Бичсэн: uugi (зочин)

Чаат байгаад бараг хэрэггүй дэ, хүмүүс бие биетэйгээ хэрэлдэхээс хэтрэхгүй л болвуу. Харин блог үйлчилгээ байх хэрэг байгаамуу? Зүгээр гишүүддээ сайтдаа мэдээ нийтлэх эрхийг нь өгдөг байхаар байхад л болох юм бишүү?

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax