Амьдрах сайхан

2021-06-03 - Are you happy now?

Олон жил өнгөрчээ. Ийшээгээ ч оролгүй, тэмдэглэл ч хөтлөлгүй, бүр ном ч уншилгүй... Хорвоод юутай ч зүйрлүүлэшгүй хоёрын хоёр гайхамшиг бүтээсэн байна. Жинхэнэ зовлон амсах хүртлээ олон л зовлон биш зовлон үзэж. Бас зовлон хэр байх хэрээр нөгөө амсарт нь жаргал төдий чинээ заавал байдгийг мэдэрсэн байна. Хоёр сайхан охинтой болжээ. Амьдрал дөнгөж л эхлэж байна гэж дээ эхлээ ч үгүй юм шиг л үргэлж санагдах... Энэ хорвоод сайн муу хүн гэж 2 өөр туйлын хүн байдаг юм болов уу? Эсвэл зүгээр л бид харж байгаа талаа л туйлын үнэн гэж итгэдэг үү? Заримдаа зүгээр л энгийн л амьдарлыг хүсэх юм. Энгийн л...

. Сэтгэгдэл бичих

2016-08-28 - Инновацийн тухай

Европын их дээд сургуульд сурах ба богино хугацаагаар багшлах хооронд олон сэдвийн дунд инноваци гэж үг хүн бүрийн ам хөдөлгөсөн нэг том сэдэв байв. Инноваци гэж чухам юу хэлээд байна уу. Монгол толь бичгээс үзвэл "шинийг санаачлах", "шинийг үүсгэн байгуулах", "шинэчлэл" гэсэн утга харагдана. Бүгд зөв боловч, инноваци гээч үг үүнээс их утга дотроо агуулдаг. Чухам яг ямар агуулга агуулдаг болон ямар нөхцөл байдлаар үүсдгийг доор бичихийг зорив. Харин хэл судлалын үүднээс, аль эсвэл уг ухагдахууныг орчуулгын сэдэв болгохыг огтхон ч зориогүй болно. 1. Инноваци бол хамгийн түрүүнд технопаркуудын а...

. Сэтгэгдэл бичих

2015-08-12 - Хорионы гоо зүй


Байгуулга болон хамт олон болгонд ямар нэгэн хорио ба хууль гэж байх ёстой, байгалаас заяасан тийм хэрэгцээ гардаг. Гэр бүлд ч тэр, улс орны хэмжээнд ч тэр, бас албан байгуулга ч тэр, хороо хорин ч тэр. Наад захын орон сууцны подьездэд дүрэм ба журам гэж байдаг. Дагах үгүй нь хүн бүрийн ухамсрын асуудал болдог, бас тэр дүрмийг дагуулах дарамт үзүүлэх механизмууд ч өөр өөр байдаг. Хорио болгон өөр өөрийн зорилготой байдаг - энгийнээр хэлбэл эд зүйлсийг хорихоос эхсүүлээд, юмыг зохицуулах зорилго гардаг. Зорилго нь гайхамшигтай өгөөмөр ч байдаг, бүр өхөөрдмөөр маанаг зорилго ч байдаг. Гэвч ямар ...

. Сэтгэгдэл бичих

2015-08-12 - Гялс нэг бичлэг

 Хэдэн сар бичлэг хийгээгүйдээ санаа зовоод, гялс нэг бичлэг хийхээр шийдлээ. Сэдэв ямар мундах биш, нойроо дийлж ядан хэдэн үг хооронд нь холбоод унтах минь. Яагаад гэнэт ухаан орсон юм шиг бичлэг оруулхаар шийдэв гэж уншигч маань гайхна байх л даа.  Тэр амархан. Монголын элчин сайдын яаманд утасдаж хэдэн зүйл лавлах хэрэг гараад, утасдав аа хөөрхий. Утасдаад, нилээд удаан дуудсаны эцэст нэг эмэгтэй хүн авч байх юм гэнэ. Учир начраа тайлбарлаад хариу хүлээтэл, өөдөөс маш сонин харьцаж байх юм гэнэ: "Өөш, чи хүе..." гэх мэтчилэн. Тэр эмэгтэй нь ямар гээч хашааны банхаруудтай харьцаж өсөж том б...

. Сэтгэгдэл бичих

2015-08-11 - Шинэчлэл

Ойрд харагдаагүйд уучлаарай, найзуудаа. Сүүлийн бичлэгийнхээ огноогоо хартал, бараг жилийн өмнө хамгийн сүүлийн бичлэгээ хийсэн байна. Зав цаг улам муудаад, олон ч юм амжууллаа энэ хугацаанд. Удалгүй видеоблог хийх санаа байна, яг юуны тухай нь одоохондоо нууц. Холбоотой байгаарай, бүгдэд амжилт! 

. Сэтгэгдэл бичих

2015-02-01 -

 ай хөөрхий
Амгалан цэнхэр тэнгэр минь
Арай л эрт сэтгэл булаана уу даа

Амраг сэтгэл олоо нь үгүй
Ангир уураг ундраа нь үгүй
Ашдыг таниж амжаа нь үгүй
Аав л ээжээ асраа нь үгүй

Ай хөөрхий
Амгалан цэнхэр тэнгэр минь
Арай л эрт сэтгэл булаана уу даа

. Сэтгэгдэл бичих

2015-01-28 - Тэнэгхэн минь

 Зогс, зогс
Зовлон бус ирэх жаргалын өмнөх
Шуурга гэдэгт итгэ
Зориг дутвал, аз жаргал
Зүрхэнд дутахыг ойлго

Хүлээ, хүлээ
Хүний амьдрал дунд төөрсөн
Хөөрхий улаачийг уучилж, хүлээ
Хүрээд ирэхэд нь харин
Хөрсөн сэтгэлээрээ хайрахаас болгоомжил

Тэвч, тэвч
Тэсэхийн аргагүй өвдлөө ч
Тэмүүлэх сэтгэлээ хатгамжлан тэвч
Тэгээд
Тэнгэрээс гуйсан газрын жаргалаа 
Тэвэр тэврээр нь ав

Тэнэгхэн минь...

. Сэтгэгдэл бичих

2014-12-04 - Зав гаргаж дуусгав

 Өнөөдөр нэг зав гаргаад дууны дизайныг нь дуусгалаа.



. Сэтгэгдэл бичих

2014-10-27 - Дөрвөн хувьсагч

Бичих зүйл их л байх юм, өдрөөс өдөрт нэмэгдээд л байх юм. Хувийн хар дэвтэртээ тэмдэглэл хөтлөөд, зуусан ч байх шиг.
Даанч цаг завын дайснаа ойрд дийлэхгүй, жаахан тиймэрхүү байна. Блогмн-д орж ирэх минь ч багасаад байна. Уншигчид хувийн захиа бичсэн байх юм. Надад тэр болгон хариулах байтугай, захиа ирснийг ч харах боломж тэр болгон олддоггүй болохоор хариу бичихдээ мууг ойлгоорой.

Богинохон гэхдээ нэг юм биччих минь, санаанд бууснаа. Зарим уншигчид долоовор хуруугаа гозойлгон, сурган хүмүүжүүлэн заасан маягийн захиа бичсэн байна. Надад огтхон ч хамаагүй л дээ, бусдын юу бодож байгаа нь. Сан...

. Сэтгэгдэл бичих

2014-08-26 - Кино ба комиксуудын тухай

Орчин үеийн кинонд комиксуудыг оруулдаг нь ихэссэн нь үзэгчид эрх биш анзаарсан байлгүй. Тод яруу жишээ бол "Ахмад Америк-2" ба "Өшөө авагчид" байна. Комикс гэж би хувьдаа үзэхдээ зурган өгүүлэл буюу graphic novel-ийг тооцоогүй. Энэ учиртай. Супер-баатруудтай комикст ихэвчлэн сайн ба муу гэсэн хоёр ялгаа байдаг. Харин зурган өгүүлэлд өрнөл арай тэс өөр байдаг. Зурган өгүүллийн нэг том сайхан жишээ бол Фрэнк Миллерийн  "Нүглийн хот" буюу "Sin City" юм. Уг зохиолын баатруудыг ганц үгээр тодорхойлох хэцүү байхаас гадна, сайн муу буюу хар цагаанаар ялгасан үзэлгүй байдаг. Чухам энэ учраас Фрэнк Ми...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->