Амьдрах сайхан

2010-10-09 - Дурсамж сэдрээский

Өнөөдөр гэрийнхээ эд хогшлийг нэг янзалж гийгүүллээ шд. Тэгээд янзлаал байжысан чинь миний багадаа сонсдог байсан дууны кассетнууд, хөгжим энэ тэр гараал ирвээ. Гэнэт бага насаа дурсаад сонсож үзмээр санагдаад гялс дуу сонсох ажилдаа оров. Яг сайхан хөгжмөө чангалаал сонсжысон чинь гэнэт гацаж мацаад тэнэгтдийн. Юу болсым бол гээл кассетаа гаргаад үзсэн чинь, өө хөөрхий хөвөрч энэ тэр болцон өрөвдлийн царайлцан байдаг гэжээшд. Тэгээл нэг үзэг аваад нөгөө хөвөрцөн кассетаа янзлаал суусийн. Тэр үед яаг бага нас санаанд ордог гэнээ. Багадаа хөгжим сонсож байгаад кассетаа хөврөнгүүт үзгээ аваал янзлах царайлаал суудаг байлаа. Өнөөдөр тэр явдал давтагджийн. Ээждээ энийг хэлсэн чинь харин өөдөөс "Чи тэгвэл их сахилгагүй хүүхэд байж дээ" гэж хэлдийм даа. Аягүй сонион. Хүн бага насаа дурсаал хэлсэн чинь мань ээж аягүй доош нь хийжаагаа байхгүй юу. Би яахав дээ багадаа тийм дүрсгүй хүүхэд байсым байлгүй. Би л лав санахгүй л байна. Ямар ч л байсан кассетаа хөврөнгүүт янзлах гээл суудаг их ажилтай охин байсын хэ хэ. Дурсамж сэдрээл байна зүгээр.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2010-10-10 -

Бичсэн: Золоо

Харин тиймээ

. Шууд холбоос

2010-10-10 -

Бичсэн: upshot_gp

ээжүүд бас тэгээд байдийн маа, гэхдээ ээжийгээ сайн хайрла. Би ээж минь байхгүй бол яанаа л гэж боддийн. Би айлд байгаа юм. Сургуультай ойрхон гээд, ээжигйгээ их санаж байна шөө уулзаагүй 2 долоо хоночлоо.

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax