Амьдрах сайхан

2010-10-11 - Миний жаахан дүү минь дээ гэж

Манай дүү гэж нэг хөөрхөн хүүхэд байдым. Энэ жил арван зургаа хүрнэ. Арван зургаа хүрч иргэний үнэмлэх авна гээл нэг догдолсон хүн энүүгээр гүйгээл байхын. Би гэж дүүгээ аймар жоохон гэж боддын. Тэгсэн дүү тэгж боддоггүйм шиг байгаам. Намайг чинь эрхлүүлэх гээл хацар энэ тэрийг нь илж эвийлэхээр л өөдөөс "Засс юун нялуун нялхамсуу юм бэ дээ" гэж ирээл уурлана золиг чинь. Ухаан нь өөрийгөө нэг л том хүн гэж боддым шиг байгаан. Хааяа сайхан ааш нь хөдлөхөөрөө "Аниа" гэж ирээл дуудна шүү дээ нөгөө айхтар чинь. Би гэж түүнд нь хөөрөөл сүйд болно. За тэгээл нүүр амаа будна гээл явхымаа манай дүү. Ээжтэй толь булаацалдаал зогсоол байх. Би бол тэгж нүүр энэ тэр будна гэсэн асуудал байхгүй шд. Амар амгалан хүн байгаам. Тэгсэн арван тавтай нялх ногоо нүүрээн будаал явхын. Хэндээ зориулаад байгаан бол. Өсвөр насных болохоор бас банди энэ тэр хараад байгаам болуу. Банди гэснээс дүү маань найз бандитай болж байх шигээ. Тэр банди аягүй хөөрхөөн, өнөөдөр тэр надад таалагдаад гээл ярих юмаа. Бас ингэж ярина. "Маргааш яанаа, нөгөө хэн намайг хараад байгаа шд, аягүй хөөрхөн" гээл ээжтэй шивнэлдээд байна. Эгч нь энд найз залуу энэ тэргүй сууж байхад. Дүү бол тэнд бужигнуулж байна шд хэ хэ. Банди нарыг араасаа хуйлруулж байгаам бишүү манай дүү. За за нэг ийм айлгүй ч гэхүү, даруухан ч гэхүү дүүтэй хүн дээ би. Ээ хөөрхий манай дүү чинь миний хувьд бичкээн юм байгаан шд.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2010-10-12 -

Бичсэн: sitgel

Дүү нар аа гэж, хорвоо дэлхий хөмрөх үед хэдүүлхнээ үлдэнэ шүү гэж нэг удаа манай дүү надад хэлж байсан юм, тэр цагаас эхлээд дүүгээ би бүр ч их хайрладаг болсон...

. Шууд холбоос

2010-10-11 -

Бичсэн: Золоо

тэгэх л хэрэгтэйм шд

. Шууд холбоос

2010-10-11 -

Бичсэн: upshot_gp

тэгэхгүй бол цалингийг чинь хасаад өгөмз. Нээрээ манай дүү үнэндээ ээжийн маань ахын хүүхэд юм. Би төрсөн дүүгээ гэж боддог 8 сартайдаа бидэн дээр ирсэн юм. Тийм болохоор би л дүүгээ хайрлах ёстой гэж бодохийм. заза

. Шууд холбоос

2010-10-11 -

Бичсэн: Золоо

за мэдлээ даргаа

. Шууд холбоос

2010-10-11 -

Бичсэн: upshot_gp

тэгээрэй, 16 хүрэхээрээ л нээх том хүмүүс болчдог гэж бодоод байгаа юм, манай дүү багаасаа аав ээжгүй өссөн болохоор ч бас хамаагүй юм хум ярьж болдоггүй юм. Ер нь золоо дүүгээ ямар ч үед хандыг нь дардаг л байх хэрэгтэй шөө,хэхэ

. Шууд холбоос

2010-10-11 -

Бичсэн: Золоо

Гоё болжээ. Яаж ингэж бичдэг байна аа. Би ч гэсэн дүүдээ ингэж бичиж өгдөг юм бил үү

. Шууд холбоос

2010-10-11 -

Бичсэн: upshot_gp

Арванзургаа хүрээд том болчлоо гэж боддог ч
Арай л тийм биш гэдгийг удахгүй дүү минь мэднэ
Арван жилд үүнийг нь өөхшүүлж, архи хүртэл уух гэдэг л юм
Ахын дүү чинь ухаантай болохоор тэрийгээ сайн мэдэх байхаа.
Баасан гариг шоу нтрыг ах нь тэмдэглэж үзээгүй
шүү дүү минь, барьцуузай
Бааранд орж үзээгүй гэдгээ ч хэлье дүүдээ.
Зарим нэг зүйлийг насан туршдаа хэрэглэж болохгүй гэж
Заяа тавиландаа андгайлах ёстой шүү, ах шигээ..
Худал хуурмаг гэдэг чинь сайн зүйл биш
Хуурамч болохоор л хэнд ч хэрэггүй байдаг юмаа.
Хүнээс үг сонсоод битгий бачимдан уурлаарай дүү минь
Хэн ч, бусдыг ах шиг нь сургах л дуртай л байдаг шүү дээ.
Уур бухимдлаа тэвчээд сонсох л хэрэгтэй шүү харин ч нэг
Уурлавч хэрхэвч болохгүйгээр бүтээгдсэн тавьлантай гэдгийг
Ургийн урагт хүртлээ санаж л явбал зүгээр шүү бид чинь..
би бас дүүдээ ойлгуулах гээд нэг ийм юм бичиж байсан юм. хэхэ

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax