Амьдрах сайхан

2010-10-19 - Яасан чинь яасан гэнээ, би юу ч ойлгосонгүй ээ

Юу болоод өнгөрвөө. Хагас дэмийрлийн байдалтай суужийсан чинь орчлон хорвоод юу болчихов.
Хүмүүс намайг загнасан, би загнуулсан, банжиг хэсэг таг болжийснаа бүр паг болсон, би учрыг нь олоогүй, тэгээд байжысан чинь монголд оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болоод манайхан алтан медал авсан гэнүү. Би л лав мэдээгүй. Гүй тэгээд юу болоод өнгөрчихвөө. Баруун аймгуудаар малын өвчин гарсан, мал үхсэн, булсан, шатаасан. Тэгээд тэр өвчин нь алга болсон. Чеки Чан ирсэн гэлүү яалаа. Тэгээд баахан худаг энтэрийн шав тавиад, манай монголын хүүхдүүдэд тусламж үзүүлээд, тэгээд яасан гэнүү үнэтэй цэнгүүн байгуулсан гэсэн үү яасан. Аа бүү мэдээ бүү мэд. Бөөн мэдээ л дуулдаад байсан. Энэ тархи тогтоохгүйм. Ер нь юу ч болоод өнгөрөвдөө би юу ч ойлгосонгүй ээ. Ингэхэд би гэдэг хүн чинь монголд байна уу, гадаадад байна уу? Би ер нь энэ дэлхийд амьдарч байгаа ч юм уу, үгүй ч юм уу бөө мэд. Магадгүй нэг сүнс л блог хөтлөөд яваад байгаан болуу. За болий мэдэхээ байчлаа бүр.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax