Амьдрах сайхан

2010-10-18 - Гар утсаа гэж

Дээр үед чинь гар утас байхгүй байсын ш дээ тиймээ. Эргэдэж залгагддаг нэг тийм утас байж билээ. Тэгсэн одоо бол техник технологи илт хөгжөөд гар утас гээч юм есөн шидээрээ гараад иржээ. Сайхаан сайхан. За гар утсаараа ярихаас өгсүүлээд зураг авна, дуу сонсоно, кино, нэвтрүүлэг үзнэ, цаашлаад гар утсаараа интернэтэд ороод мэдээлэл энэ тэрээ авна. Гоёо гоё гар утас чинь. Ер нь сайн гар утастай байхад компүүтэр энэ тэр чинь хэрэггүй юм биш үү айн. Би ингэж боддогийн шд. Дээр үед манай Чингис хааны үед гар утас байсан бол яахуу. Гоё юм болно доо тэ. Тэмүүжин бага байхдаа тодруулбал 9 настай байхдаа Бөртэтэй танилцдаг шд. Тэр үед Тэмүүжин лаг гоё гар утастай болцон Бөртэ рүү  "Би чамдаан хязгааргүй хайртай, гэхдээ арай том болохоороо эхнэрээ болгож авна" гэж мессеж нисгэж энтэр хэхэ. Тэгээд манай Тэмүүжин хүү Бөртэ рүү утсаар яринаа. "Hi хайрт Бөртэ минь юу хийж байна даа, би аавтай хамт ан гөрөөнд явах гээд байжийна. Чамайгаа санаад" энтэр гэж яриал. За тэгээд нэлээн хэдэн жилийн дараа Тэмүүжин бүүр томоо залуу болжээ. Бөртэг утсаар мессеж бичиж найрсаар байгаад эхнэрээ болгоод авцан байхын. За хаан болжийноо манай хүн. Хөөрсөн хүн яахав дээ тэ. "Би хамаг монголын хаан болсоон" гээд найзууд руугаа дуут мессеж бичнээ мань хүн хэ хэ. Жамухтай дайтах болохоороо "Маргааш дайн хийх тул төдөн цагт тийм газарт уулзана. Бэлэн байгаарай" гэцэн жоохон уурласан мессеж бичиж энэ тэр. Доор нь хэл мэлээ гаргацан дүрс энтэр тавьцан ха ха. Бодсон чинь инээд хүрчихлээ. За цааш нь юу болохнов. Бичээд байна аа. Манай Чингис хааны ууган хүү нь төрөх гэжийнээ. Яг хүүхдийн час хийсэн дуу гарсан чинь Чингис хаан гар утсаа гаргаал хамаг таньдаг хүмүүс рүүгээ "Би хүүтэй боллоо" гээд мессеж явуулна. Өө нэг юм мартах шахлаа. Манай хааны утасны ая нь нээх гоё нөгөө германы Чингис хаан хамтлагийн "Чингис хаан" дуу хихи. Манай хаан чинь блейкберри утас барьдаг байхгүй юу. Аа цэргүүд энтэр нь бол нокиа барий шд. Ёо элэг элэг. Утасных нь дэлгэцний зураг нь Бөртэ хатны зураг. Бөртэ хатны утсанд ч гэсэн Чингис хааны зураг байж л таарна шд хэхэ. Ингээд яриад байвал цаашаа хөврөөл байхын. Нээрээ тийм байсан бол түүх энтэр орвонгоороо эргэх нь байшд. Бид нар ч гэсэн өдийд байгаачуу үгүйчүү хэрвээ тийм байсан бол тэ.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2010-12-07 -

Бичсэн: uugi

алга ташилт

. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: Золоо

Ёстой элгийн юм болох байсан биз тэ.

. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: upshot_gp

DEER UED GAR UTAS BHGUI HERUUL IH BOLDOG BJ BILEE KKK.

. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: arch_tseegii

rolling on the floor

хэрвээ тийм байсан бол түүх шаал өөр байсан байх
чингэс хаан гэж нээх лаг хүн байсан уу энтр гэж яригддаг л юм за энэ ч яахуу гар утас ч амьдралд их нэмэр болдгы шүү
гэхдээ л дээр үед гар утас байхгуу байхад амьдрал сонирхолтой л байсан байх одоо үед сайн юм хөгжихийн хэрээр муу юм нь дагаад хөгжиж байдаг хойно nerd

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax