Амьдрах сайхан

2010-11-25 - Мөнгө мөнгө мөнгө.... бүүр их мөнгө

Машинаар сайхан давхиж байлаа. Ах жолоо бариад би суудал налаал бодол болон байж байсан юм. Тэгсэн гэнэт л нүдэнд аймар их мөнгө харагддаг юм байна. Нүдний өмнүүр аравт, хорьт, тавьт, зуут, 5 зуут, мянгат, хорин мянгат гээл мөнгөнүүд төрөл төрлөөрөө ярайгаал жирэлзээл өнгөрөх юмаа. ФМ-ээр АББА хамтлагийн домог болсон "Мони Мони Мони" дуу нь эгшиглээл... Мөнгө мөнгө мөнгө бүүр их мөнгө, тоо томшгүй их мөнгө. Би дотроо өөрийгөө саятан болсноор төсөөлнө. Аймар их мөнгөтэй тэгээд мөнгөө ийш тийшээ цацаал сарвайсан болгонд нь өгөөл суужийдаг хүн. Ширээн дээрээ хөлөө тавьчихаад утсаар хэдэн цагаар ч хамаагүй яриад л, туслахдаа хэдэн цаас энтэр шидэж өгчихөөд тоох ч үгүй хямсгар царайлаал инээмсэглээл. Нөгөө их мөнгөнүүд урсаал миний гарт орж ирээл. Гартаа багтамгүй их доллар, вон, юань гэх мэт мөнгөнүүд барьцан суужийна. Нүдэнд нөгөө их мөнгөнүүд байнгын харагдаастай. Би инээгээстэй. Гэнэт нөгөөх нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх мөнгөнүүд ор сураггүй алга болчихов. Ямар ч чимээгүй нам гүм. Гэнэт сэхээ ороод юу болсон яасан ийсэн нөгөөх миний мөнгөнүүд яачваа гэсэн чинь ах гуай ФМ-ээ унтраацан байдаг байгаа. Би гэдэг хүн бодлын ертөнцөөсөө ангижирсан нь тэр юм байжээ хөөрхий.


. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2010-11-27 -

Бичсэн: Золоо

Инээдтэй байна уу Бон бон

. Шууд холбоос

2010-11-27 -

Бичсэн: bon_bon

хаха rolling on the floor

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax