Амьдрах сайхан

2010-10-17 - Миний паян

Би их олон паянтай. Тэдэн дотор хэлж болох ч юм байна, болохгүй ч юм байна. Хэлж болохыг нь бичье даа. Угаасаа тийм журамтай юм.
За эхэлье.
1. Золоо миний бие дуг нойрондоо дугжирч байлаа. Тэгсэн зүүдэнд бурхан ирхийм. Би ингэж гуйж байна бурхнаас:
    - Бурхаан надад мөнгө хайрлаач. Бурхан:
    - Май Золоо гээд 100 ногоон өгч байна. Би дахиал гуйнаа бурхнаас:
    - Бурхаан надад дахиад мөнгө хайрлаач гэсэн бурхан:
    - Май Золоо гээд ахиал 100 ногоон өгөв. Би дахиал гуйж вайнаа.
    - Бурхаан надад мөнгө хайрлаач гэсэн бурхан
    - Битгий давар Золоо гэдэг байна шд хэхэ.
2. Би нэг удаа усанд орж байлаа. Тэгсэн биеэ угааж дуусчаад яг толгойгоо угаах гэж байтал халуун ус тасрах гэж байнаа. Бүр юу юугүй   тасрах шинжтэй шүү. Би "Бурхаан халуун усаа өгөөч дээ. Толгойгоо угаамаар байна" гэсэн чинь "Ккүй" гээд бүр тасарчихдаг юм даа. Тэгээд аргагүйн эрхэнд хүв хүйтэн усаар толгойгоо угаасан болой би.
3. Би нэг удаа гэрийнхээ ойролцоо байх дэлгүүрээс зайрмаг авах гээд явлаа. Дэлгүүрт ороод худалдагч эгчид:
   - Эгчээ, 2 стандарт авъя гэсэн чинь өөдөөс:
   - 0.5-ынхыг авах уу гэж хэлдгийм даа.
   - Үгүй ээ, эгчээ стандарт зайрмаг авах гэсиймаа гэсэн чинь өнөөх эгч инээгээд хоёр стандарт авч өгсөн шд. Стандарт архи гээд ойлгоцон байна лээ тэр эгч хэхэ.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2010-10-19 -

Бичсэн: Хүслийнжигүүр

Миний утасны дугаарыг мэдэхүү
нэг нь 99750533
нөгөө нь 88330577 шд
*075
*05
*033 чөтгөр чөтгөр

. Шууд холбоос

2010-10-18 -

Бичсэн: amanjinka

бурханаарааа яасан их оролджаахын ирмэх

. Шууд холбоос

2010-10-17 -

Бичсэн: Золоо

Тийм л юм байлгүй хэхэ.

. Шууд холбоос

2010-10-17 -

Бичсэн: Turbold

тэгвэл тэр эгчид чи стандарт уух л харагдсан юм болов уу? ход ход. Хөгжилтэй л юм. Гэхдээ 100 бол сайхан л байна.

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax